8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрхийн товчоог Баруунтурууны товчоо руу нүүлгэнэ

2017-08-08 13:00:00

Зам тээвэр, хөгжлийн яамнаас Баянзүрхийн товчоог нүүлгэх талаарх албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Товчоог шилжүүлэх асуудлыг Зам тээвэр хөгжлийн яам биш Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Үүний дагуу бид Налайхын 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөж байна. БНХАУ болон Монголын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын банктай харилцан тохирсон. Бидэнд “Газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийсэн байх ёстой” гэсэн шаардлага тавьж байгаа.

Энэ шаардлагын дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хамтран хийж байна. Энэ ажил ирэх сарын 1 гэхэд дуусна гэж тооцоолж, хөндлөнгийн үнэлгээний компаниуд үнэлж дуусангуут замын ажлыг эхлүүлнэ. Замын ажилтай холбоотой замын өргөн болон автомашины урсгалуудыг тооцоод Баянзүрхийн товчоог Баруунтурууны товчоонд нүүлгэхээр төлөвлөсөн. 

Ингэж нүүлгэх болсны учир нь, Баруунтурууны товчоо олон урсгалтай, тээвэр их явдаг замын трасс. Мөн Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг засварлаж шинээр гүүр барьж байгаа. Энэ гүүр Налайхын замтай холбогдох учир Баянзүрхийн товчоог заавал нүүлгэж таарах юм. 

Энэхүү ажлын зураг төслийг одоогоор боловсруулж байна. Дараа нь Нийслэлийн Засаг даргад албан ёсоор танилцуулж, төсөв тооцоог төлөвлөнө. Гэхдээ юуны түрүүнд авто замаа хийж дуусгах ёстой. Үүний дараа замтайгаа уялдуулан байршлыг нь тодорхойлж, олон улсын стандартад нийцсэн товчоог барихаар төлөвлөж байна" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баруун талын товчоонд зүүн талын товчоог нийлүүлэх үү ? Ойлгохгүй юм бна
2017/08/08 43.242.243.195