8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Налайх дүүрэгт хөл хорио тогтоож, Ерөнхийлөгчийн оролцох шууд нэвтрүүлэгийн тов гарсан өдөр

2017-08-08 18:40:00

Өнөөдөр нийгэм, улс төрийн амьралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө Монголынхоо бүх сайхан аавууддаа Аавуудын баярын мэнд хүргэе. Өнөөдөр  Монголын Аавуудын өдөр тохиож байна.  Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд анх 2005 оноос эхлэн тэмдэглэх болсон байна. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон байна.  Тоймоо хүлээн авна уу

У Cэ Xён: Махны хэт их хэрэглээ нь үргүйдэлээс гадна бусад бүх өвчний эх суурь болж байна

Монгол Улсад уламжлалт анагаах ухаан 1990-ээд оноос хойш эрчимтэй хөгжсөн ирсэн. Дорнын анагаах ухаан улс орон бүрд өөрийн гэсэн онцлогтой хөгжиж ирсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Монголын уламжлалт анагаах ухаан. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголд уламжлалт анагаах ухааны эмнэлэг, түүгээр эмчлүүлэх иргэд ч өссөн үзүүлэлттэй байгаа. Одоогоос хэдэн жилийн өмнө  Монголын уламжлалт анагаах ухааны салбар Солонгосын уламжлалт анагаах ухааны салбартай хамтран ажиллаж иржээ. Үүний нэг нь Бусан хотын уламжлалт анагаах ухааны төлөөлөгчид хоёр жил тутам Монголд ирж туршлага солилцож, сургалт явуулж, иргэдийг үзлэгт хамруулдаг аж. 
Манай улсын хүн амд  нийтлэг тохиолдож буй өвчлөл нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай хүнд хоол иддэгээс хамаарсан таргалалт, зүрх судасны өвчин, нуруу, үе мөчний өвчлөл байгааг эмч нар онцлов. Энэ талаар бид Бусан хотын Уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, Доктор У Cэ Xёнтэй ярилцлаа. 
- Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Монголд ямар ажлаар ирсэн бэ?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг У Cэ Xён гэдэг. Би Бусан хотын Уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн байгаа юм. Улаанбаатар дахь Солонгос-Монголын анагаах ухааны төв 2002 онд БНСУ-ын тусламжаар байгуулагдсан. Уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, эм барих, нөхөн сэргээх эмчилгээ явуулдаг эмнэлэг байдаг. Тус эмнэлэгт  хоёр жилд нэг удаа манай эмч нар ирж, үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэдэг. Энэ удаад манай эмч нар  Монголд гурав хоногийн сургалтаар ирлээ. Монголд ирээд гурав хоногийн хугацаанд 1900 гаруй хүнд зөвлөгөө өгсөн. 

-1900 гаруй хүн гэдэг нэлээд өндөр тоо. Манай улсын иргэд ихэвчилэн ямар өвчнөөр өвчилж байна вэ?
-Монгол улс өндөрлөг газар оршдог мөн хүнд хоол их иддэг. Үүнээс шалтгаалаад үе мөч, нурууны өвчин, таргалалт зэрэг өвчин нэлээд өндөр байна. Мөн түүнчлэн витамины дутагдалаас шалтгаалсан өвчин, стресс, ажлын ачаалалаас үүдсэн өвчин маш их байна. Манай эмч нар хоол хүнсний тал дээр анхаарах зөвлөгөө өгсөн. Хүнд хоолоо багасгах мөн гурлин бүтээгдэхүүнээ багасгасанаар ямар нэгэн өвчнөөс сэргийлэх боломжтой. 
-Сүүлийн үед манай улсад үргүйдэл маш их ихэссэн гэсэн мэдээлэл байгаа. Та бүхэн энэ тал дээр ажилласан уу?

-Монгол Улс Солонгос улстай адилхан үргүйдэл их байна. Үргүйдэл нь  ядаргаа стрессдэх, хоол тэжээл, витамины дутагдалтай нэлээд холбоотой. Мөн дээрээс нь савны асуудал мөн яригдах ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд уламжлалт анагаах ухаан чиглэлээр бүрэн эмчлэх боломжтой. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжээд 2 жил болж байгаа бөгөөд 200 гаруй хүнийг үзэж эмчилж, зөвлөгөө өгсөн. Өнгөрсөн хугацаанд зарим хүмүүс Европ эмчилгээ хийлгээд жирэмслэх боломжгүй гэсэн оноштой иргэдийг уламжлалт анагаах ухааны аргаар амжилттай эмчилсэн маш олон жишээ байгаа. 
-Тэгвэл манай улсын цаг агаар эрс тэрс уур амьсгалтай нь энэ үргүйдэлд бас нөлөөлж байна уу. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 -Ерөнхий шалтгааны харж байхад хоол тэжээлийн дутагдалд маш их орж байна. Мөн эмэгтэйчүүд доороосоо их даардаг. Иймэрхүү арчилгааг хийж чадахгүй бол жирэмслэх боломжтой ч гэсэн үргүйдэл бас байдаг. Үргүйдэлийг эмчилэхийн тулд ургамалын гаралтай эм, эмчилгээ хийдэг. Энэ нь тухайн өвчтөнд маш сайнаар нөлөөлдөг. Мөн тухайн эмэгтэйд зүү тавихдаа яг өвчтэй цэгийг нь олж тавьж байгаа учраас маш үр дүнтэй. Үргүйдэлийг Европ эмчилгээгээр эмчлэхдээ тариа тарих үр шилжүүлэн суулгах гээд янз бүрийн арга байдаг. Харин уламжлалт анагаах ухаанаар эмчлэх юм бол цэвэр байгалийн гаралтай учраас сөрөг нөлөө байхгүй. 
-Солонгос улсад үргүйдэл хэр их вэ. Шалтгаан нь юу байна?
-Дээр хэлсэн жишээнүүдтэй адилхан. Ажлын стрессээс болж байна. Манай улсын иргэд ажилсаар байгаад маш орой гэрлэдэг. Үүнээс шалтгаалсан үргүйдэл маш их байдаг. Төрөх тохиромжтой цаг хугацаа гэж байдаг. Тэр цаг хугацаанаас оройтосноос бас болж байна.  Эрүүл мэндийн шалтгаантай холбоогүй ч гэсэн манай улсад сургалтын төлбөр маш өндөр байдаг. Төлбөр өндөр байгаа учраас хүмүүс тэр болгон жирэмслэх сонирхолгүй байдаг. Иймэрхүү шалтгааны улмаас бас төрөлт багассан. 
-Түрүүн та жирэмслэх тохиромжтой нас байдаг гэж хэлсэн. Эмэгтэйчүүд хэдэн насандаа төрвөл тохиромжтой вэ?
-Хамгийн тохиромжтой нь 20-иод нас. 
-Монголчууд нүүдэлчин ард түмэн. Манай соёл уламжлал өвчлөлтөнд нөлөөлж байна уу?
-Би Монголд анх удаа ирж байна. Ирээд ажиглаад үзэхэд таны хэлсэн энэ шалтгаан хамгийн том шалтгаан болж байна. Монголчууд маш буруу хооллож байна. Махыг маш их хэрэглэж байгаа нь ганцхан үргүйдэлээс гадна бусад бүх өвчний эх суурь болж байна. Буруу хооллолтоос үүдээд хэт таргалалт, таргалалтаас үүдсэн зүрх судасны өвчин, үе мөчний өвчин их байна. Махыг жимс ногоо бусад зүйлтэй хоршуулан хэрэглэх ёстой. Дан мах идээд байвал биеийн тэнцвэрт байдал алдагдаад эхэлдэг. 
-Өдөр тутмын хоол хүнсэндээ юуг анхаарах ёстой вэ?
-Хоолондоо жимс хүнсний ногоо маш их хэрэглэх ёстой. Мөн ногоон цай хэрэглэх хамгийн үр дүнтэй. Сүүтэй цайнаас илүү ногоон цай хэрэглэх ёстой. Эмчилгээ сувилгааны үед ч гэсэн ногоон цай өдөр тутамдаа хэрэглэвэл үр дүн нь маш өндөр гарна. Тэгээд дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй.

М.Энхболд өөрийн хүнээ намынхаа даргад тавьж "зангах" төдийгөөр намаа удирдах уу

Нэгэн үе ам болгон нь МАН-ын тухай ярьж, саймширч байсан. Харин өнөөдөр эсрэгээрээ болж. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж өрсөлдөх нэр дэвшигчээс тодруулахаас эхэлсэн МАН-ын бужигнаан өнөөдөр ил цагаандаа гарч. Үүнтэй зэрэгцэн намын нэр хүнд ч “хогийн тантан” болсон. Өнгөрсөн сард МАН-ын дарга М.Энхболд цахим хуудсаар дамжуулан ирэх есдүгээр сард болох намын Бага хурлаа хэлэлцэх асуудлыг нийтэлсэн билээ. Эл хэлэлцэх асуудал дотор намын удирдлагыг шинэчлэх тухай дурдагдсан байсан. Тэр үеэс хойш МАН-ын дараагийн дарга хэн вэ гэсэн асуулт олны анхаарлын төв байсаар байгаа билээ.

Үнэндээ өнөөдрийн байдлаар МАН-д дарга болох шаанстай хоёр л хүн бий. Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар юм.

МАН-ын дараагийн дарга хэн бэ?.Хэвлэлүүдээс гадна, улс төрийн хүрээнийнхэн МАН-ын дотоод бүлэглэлүүд ч намын даргын суудалд суух дараагийн хүн нь хэн бэ гэсэн өөрөө өөрсдийн таамгыг дэвшүүлээд эхэлчихсэн. Товчхондоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гурван хүний нэр МАН-ын дараагийн даргад яригдаж байгаа. Өнгөн хэсгээс нь харвал энэ гурав гурвуулаа сайн улстөрчид. Гэхдээ МАН-д ганцхан дарга хэрэгтэй. Үнэндээ өнөөдрийн байдлаар МАН-д дарга болох шаанстай хоёр л хүн бий. Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар юм. Энэ хоёр хүнийг шинжвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хувьд М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцийн дэмжлэгээр энэ хүртэл явсан нэгэн. М.Энхболдын хүн гэсэн яриад бий. Өрсөлдөгч У.Хүрэлсүхээс нэг давуу тал нь Засгийн газрын тэргүүн юм. Харин Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд МАН-д бол хүчтэй лидер. Зүүний хүчний холбоог тэргүүлдэг.  Ойрын хүрээнийхэн нь түүнийг хэнтэй ч энэ зэрэгцэхүйц улстөрч гэдэг.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар З.Золбаярын аав Д.Зоригт нь Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан нэгэн. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь түүний хамгаалалтын тасгийн даргаар нь ажиллаж байсан нэгэн аж.

Өдөр хоног өнгөрөх тусам намын даргын асуудал хурцаар хөндөгдөж хэн нэгнийгээ тагнаж, чагнах дээрээ тулав. Тодруулбал, сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнах болсон талаар хэвлэлүүд онцолж эхэлсэн. Мөн өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 4-ний өдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж “Бид 2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандсан байгаа. Шадар сайдын хувьд энэ асуудалд нухацтай хандах үүрэг өгсөн. Энэ асуудал одоо шалгагдаж байна. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, нэр төрд халдах нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттай хэрэг гарч болзошгүй учраас яаралтай шалгаж өгнө үү” гэсэн бичгийг хүргүүлээд байгаа онцолсон юм. Мөн өчигдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан талаар мэдээлэл гарлаа.

Тэгвэл Шадар сайдыг хэн тагнаж чагнав. Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэрчүүдийн ярьсанчлан, тэдэнд шууд байдлаар З.Золбаяр, н.Энхмэнд гэх залуус чиглэл өгсөн талаарх мэдээлэл гарч эхэллээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар З.Золбаярын аав Д.Зоригт нь Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан нэгэн. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь түүний хамгаалалтын тасгийн даргаар нь ажиллаж байсан нэгэн аж.  Харин гэрчүүдэд У.Хүрэлсүхийг дагаж мөрдөх ажиллагааг МАН-ын нэр бүхий албан тушаалтан өгсөн гэсэн юм.

Нөгөө талаас нь хараад үзэхэд М.Энхболд өөрийн хүнээ намынхаа даргад тавьж "зангах" төдийгөөр намаа удирдах зорилготой байна уу. Учир нь М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр ойрын хамаатан. 

Үүнээс харахад МАН-ын нэр нөлөө бүхий албан тушаалтан М.Энхболд гэсэн таамаг олны дунд гарч байна. МАН-ын даргын суудлаа өнгөн хэсэгтээ өгч, шинэ удирдлагатай болж шинэчлэгдэж байгаа харагдана. Нөгөө талаас нь хараад үзэхэд М.Энхболд өөрийн хүнээ намынхаа даргад тавьж "зангах" төдийгөөр намаа удирдах зорилготой байна уу. Учир нь М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр ойрын хамаатан.  Намын дүрмээр бол Ерөнхий сайд намын дарга болох учиртай. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдрийг хүртэл оновчтой, тууштай шийдвэр гаргаж байгаагүй хэмээн олон үнэлж, дүгнэдэг. Мөн Засгийн газрыг "зангидаж" чадаагүй энэ хүн 90 жилийн түүхт улс төрийн ууган нам удирдаж, шинэчилж чадах уу.  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хэрэгт гэрчээр байцаалгах хүсэлт гаргажээ

Шадар сайдын өмгөөлөгч Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт өнөөдөр хүсэлт гаргасан байна. 

Энэхүү хүсэлтэд Шадар сайд У.Хүрэлсүхийг байнга дагаж мөрдөж байсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэх. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэлээр гэрчээр байцаалгах зэрэг хүсэлт гаргасан байна. 

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох ажил хэвийн үргэлжилнэ

Засгийн газраас долоодугаар сарын 4-нд хүүхдийн мөнгий  бүх хүүхдэд олгох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгө аваагүй хүүхдэд нөхөн олгосон билээ. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг  хэлж байсан нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлээд байгаа юм. 

Тэгюэл хХүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр хэвээрээ байгаа" талаар Сангийн яам онцолсон байна.  Улмаар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох ажил хэвийн үргэлжилнэ гэжээ.

Ч.Саранзаяа: Би УИХ-ын гишүүн Д.Гантулгаас 500 сая төгрөг аваагүй

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн явц, АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар Хүний эрхийн хуульч М.Ичинноров, иргэн Ч.Саранзаяа нар мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн долоодугаар сарын 25-нд АТГ-аас Д.Гантулгын хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн. Харин түүнтэй холбоотой авлигалын хэрэг байхгүй гэсэн байна. Тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудахгүйгээр энэ хариугаа гаргасан. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүнийг АТГ хаацайлж байна гэдгийг хуралд оролцогчид онцоллоо. 

Хүний эрхийн хуульч М.Ичинноров хэлэхдээ  "УИХ-ын гишүүнд холбогдсон хүчингийн хэрэг олны анхаарлыг татаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаа, прокурор, АТГ-т хандсан гээд тухай бүрд та бүхэнд мэдээлэл өгч, олон нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Долоодугаар сарын 27-нд АТГ хэвлэлийн хурал хийгээд өгсөн өргөдлийн дагуу АТГ-аас тав хоногийн дотор шуурхай шалгаад хариу гаргасан байна. Гэхдээ тэр хариу албан ёсоор бидний гар дээр ирээгүй байна. Тэр шийдвэрийн утга нь хоёр агуулгатай юм. Нэгдүгээрт шүүхийн шийдвэртэй холбоотой УИХ-ын гишүүний авлигын асуудлыг шалгаж өгөөч гэдэг дээр авлигын үйлдэл илрээгүй гэсэн ийм харуи өгсөн байна гэж ойлгож байна. Нөгөөх нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул гээд прокурорт шилжүүлээд нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаа руу эрүүгийн хэрэг үүсгэж шалгах мэдэгдэх хуудас явуулсан байна. Үүнд бид авлигын хэрэг далд явагддаг түүнийг илрүүлэхэд хугацаа шаардагдана. АТГ тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудаж байцаахгүйгээр үүнийг хааж байгаа жишээтэй.  Гэтэл шаардлагатай гэсэн тохиолдолд прокурорт сунгуулаад сар жилээр хэргийг шалгаж болдог. Гэтэл үүнд УИХ-ын гишүүн холбогдсон байгаа учраас түүнийг АТГ хаацайлж ажиллаж байгааг бид АТГ өөрсдөө авлигын шинжтэй ийм үйлдэл харагдаж байна гэж үзэж байна хэмээн хэллээ.

Иргэн Ч.Саранзаяа "Долоодугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн прокуророос уг хэргийг эрүү үүсгэх хэрэг биш гэсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар руу шилжсэн. Би уг нь АТГ-д их итгэж байсан. Прокурор авлигал өгсөн авсан нь илэрсэнгүй гэдэг хариу өгсөн.

Миний нүүр номыг хаагаад хуурамч акуант үүсгэж байна. Өөрийнхөө нэрийг ашиглаад сошиал дээр ямар нэг зүйл бичихэд хэцүү болсон. Хуулийн байгууллагууд иргэнийхээ талд ажилладаггүй юм байна. Залхаан цээрлүүлэх байдалтай л хэргийг шалгах явдал болж байна. Намайг 500 сая төгрөг Н.Гантулгаас авсан гэж мэдээлэл гарсан. Би өнөөдөр 500 сая төгрөг авсан бол ингээд яриад суухгүй. Мөн намайг хүн гүтгэлээ гэсэн юм ярьж байгаа, хэрвээ би хүн гүтгэсэн хариуцлага хүлээнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн хэллээ.

С.Баяр Элчин сайдаас чөлөөлөгдөх үү

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өгсөн талаар мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ.  Ерөнхийлөгч солигдсон, улс төрийн маргаантай олон асуудлууд гарч байгаа гэдэг үндэслэлээр С.Баяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх бичиг өргөн барьсан байж болох гэсэн таамаг гарч эхэлсэн байна.  

Харин энэ талаар Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллага одоогоор ямар мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Ерөнхийлөгчийн оролцох шууд нэвтрүүлэгийн тов гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга телевизэд шууд ярилцлага өгөхөөр болжээ. Тодруулбал энэ сарын 10-ны пүрэв гарагт Монголын Үндэсний олон нийтийн телевиз радиод шууд ярилцлагад орох юм байна. Шууд нэвтрүүлэгийн үеэр цаг үеийн асуудлаар үзэл бодло, хуваалцаж ярилцах юм байна. 

Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг энэ сарын 10-наас цэцэрлэгт бртгүүлнэ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар 17,649 хүүхэд буюу 45 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, туслах юм байна.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 25-ны өдөр санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулах аж. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой юм.

Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг энэ сарын 21-24-ийг хүртэл уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулна.

Түүнчлэн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар цэцэрлэг дээр нь бүртгэх юм байна.

Налайх дүүрэгт хөл хорио тогтоов

Нийслэлийн Налайх дүүрэгт малын гоц халдварт хорт салт халуурал өвчин гарчээ. Тус дүүргийн гуравдугаар хорооны Баянбүрд гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр үхрийн хорт салт халуурлын тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод 13 хонож байгаа ажээ.

Малын хорт салст халуурал өвчин нь хониноос халддаг, өвчилсөн малын нүд өвдөж, маш өндөр халуурч, нүд нь сохрох шинж тэмдэг илэрдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл