8o
Улаанбаатар хот
mobile menu

"Голлон тоглогч" ба “Орлон тоглогч"

2017-08-09 08:02:00

МАН-ын хэд хэдэн гишүүн Бага хурлаа нэн яаралтай хуралдуулах талаар шаардлага хүргүүлж байсан билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Тэрбээр “МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлд, Алдаа оноогоо дотроо шийдвэрлэж чаддаг өөрийн гэсэн мөрдөх дүрэмтэй, баримтлах зарчимтай нам бол “Монгол Ардын Нам” билээ. Улс орны хувь заяаг энэ чухал цаг үед үүрч байгаа улс төрийн хүчний хувьд бид өнөөдөр өмнөхөөсөө илүү хариуцлагатай, бусдаас илүү сахилга баттай байх ёстой. Иймээс намын удирдлагууд наадам, зугаалгаа одоо зогсооё!. Намрын их ажлаас өмнө намын дотоод асуудлаа түргэн шуурхай эмхлэх нь зүйтэй. Гадна жагсаж байгаа нь ч дотор суугаа нь ч асуудалд бодитой хандаж шат шатандаа алдаа оноогоо ярилцъя. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний нуруун дээр улс эх орон, ард түмний хувь заяа байдаг учир өнөөдөр МАН-ын дотоод асуудал ард түмэнд хамаатай гэдгийг бүх шатандаа ухамсарлая. Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан шардаад авсан билээ. Мөн УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулан, улмаар тэмцлийн хэлбэрийг сонгож, суулт хүртэл зарлаж байсан.

Бага хурлаа хийсэн нэр зүүж, МАН-ын удирдлагууд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилохоор урьчилан бэлтгэл базааж эхэлжээ. Тэгвэл МАН-ын даргын орлон гүйцэтгэгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат.

Энэмэтчилэн намын нөхөд нь Бага хурлаа нэн яаралтай хуралдуудж асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байхад МАН-ын удирдлагууд арай өөр бодолтой яваа гэнэ. Тухайлбал Эх сурвалжийн мэдээлснээр МАН есдүгээр сард дараагийн даргаа сонгож, томилохгүй юм байна. Харин түр орлон гүйцэтгэгчийн асуудал ярьж яваа аж.  Бага хурлаа хийсэн нэр зүүж, МАН-ын удирдлагууд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилохоор урьчилан бэлтгэл базааж эхэлжээ. Тэгвэл МАН-ын даргын орлон гүйцэтгэгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат.

Үүнээс харахад МАН-ынхан мэдээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох бараг 100 хувийн магадлалтай.

Энэ дүр зураг, магадгүй үзэгдэл танд ойр санагдаж байна уу. Санагдаж байгаа байх. Эл түүх одоогоос таван жилийн өмнө болж байна. Тодруулбал, 2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээгээд Ө.Энхтүвшин гишүүн МАН-ын дарга болсон. Гэхдээ удалгүй намын даргаас буусан. Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАН ялагдал хүлээж намын шинэ даргын асуудал өнөөдөр улс төрийн халуун сэдвүүдийн нэг болж байна. Үүнээс харахад МАН-ынхан мэдээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох бараг 100 хувийн магадлалтай.

Үнэхээр л Ж.Эрдэнэбат намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдвол тэр “орлон тоглогч”. Аан харин “голлон тоглогч” нь мэдээж М.Энхболд байх нь мөн адил 100 хувийн магадлалтай.

Гэхдээ үүний цаана “орлон тоглогч”, “голлон тоглогч” гэсэн хоёр хүний тухай энд онцолмоор байна. Үнэхээр л Ж.Эрдэнэбат намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдвол тэр “орлон тоглогч”. Аан харин “голлон тоглогч” нь мэдээж М.Энхболд байх нь мөн адил 100 хувийн магадлалтай. За магадгүй МАН-ын удирдлагууд ингэж яриад, төлөвлөчихсөн байгааг үгүйсгэх аргагүй. Үүнээс харахад МАН-аас шинэ дарга, шинэчлэгдэх зүйл хүлээлтгүй бололтой. Учир нь “голлон тоглогч”-ийн заавраар “орлон тоглогч” өнгөн хэсэгтээ “шинэ дүр” гаргаж үүргээ биелүүлж, гүйцэтгэл сайтай тоглолт үзүүлэх нь ч тодорхой болох шиг.

Д.Болор

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Анар
Хүрэлсүхийгээ дэмжинээ. Ядаж эх орноо гэсэн Монгол хүн юм
2017/08/12 66.181.191.179
Иргэн
МАН БАЙГАА ЦАГТ ЦАГДАА ТЕГ АТГ ПРОКУРОР БҮГД Л МАФИЙН ГАР ХӨЛ. ЭНЭ НАМЫН ДҮР ТӨРХ. ЭНЭ ГАЗРЫН ДАРГА НАР ЭХ ОРНООСОО УРВАГЧДЫГ ЦААЗЛАСАН Ч БАГАДНА.БҮХ ЮМ ОРОЙТОХ НЬ БНА ШҮҮ...
2017/08/10 202.131.250.130
L
Ene 2 Hun yostoi shig uls Uud umaaaaaaaaaa Iim uls turch bas Bna asssssassssssssss
2017/08/09 59.153.113.143
нямка
Өрөвдөлтэй гэх үү өгөөжтэй гэх үү тэр олон оффшорчид нэг дор нэг намыг эвдэхэд би дургүй. Бурууг засаж зөвийг дэмжсэнээр ард иргэдийн амьдрал л дээшлэнэ шүү дээ
2017/08/09 202.131.248.210
haha
за яг үнэн шүү сонгуулиар сериал шиг санагдаад байсан одоо S2 n гарах гэж байна оффшорын хэлтэрхий
2017/08/09 207.154.193.174
Munkhtsetseg
МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Шударга үнэн ялах болно. Хүрэлсүх намын дарга болно намын гишүүд нь дэмжинэ
2017/08/09 202.131.248.210
AZAA*
Uls turd uurtuu xurungu oruulalt xiideg bish ex orondoo xurungu oruulalt xiix xvn l xeregtei bndaa. Iim yumnuud udaan bwal Mongol uls mini muxux ni Odoo boliildoo luiwarchdiig shiitgej zuw xvnee garga
2017/08/09 207.154.212.87
Идэрбат*
МАН-д Энхболд тэргүүтэй хэд хэдэн хүмүүс МАН гэдэг хүндэт нэрийг уландаа гишгэж байна. Ийм хүмүүс улс төрд хэрэггүй л болов уу.
2017/08/09 202.131.248.210
ТӨГСЖАРГАЛ
ЭНЭ НАМ МАНАНГААСАА САЛЧИХВАЛ ШИНЭЧЛЭЛ БОЛНО...ӨӨР БУСАД АЯНДАА ЦЭГЦЭРЭЭД ИРНЭ
2017/08/09 164.132.51.91
ДОРЖСҮРЭН
МОНГОЛЫН УЛС ТӨРД ОРЛОН ТОГЛОГЧ , ГАР ХӨЛ ХЭРЭГГҮЙ..ИЙМ ШИНЭЧЛЭЛ МАН ХИЙВЭЛ АРД ТҮМЭН ДАХИН ИХ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ЧАДАХГҮЙ
2017/08/09 185.170.41.8
зочин
ЭНКОЛД, ЕБАТ ХОЁУЛАА ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ШИНЭ ХУН ШИНЭЧИЛНЭ, МОНГОЛ ЯЛНА
2017/08/09 103.229.121.193
энхболд далд ор
МАН энхболдыг зайлуулах хэрэгтэй
2017/08/09 43.242.242.52