8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгойн ойролцоо дэлбэрэлт болсонтой холбогдуулан хариуцлага тооцно гэжээ

2017-08-09 09:37:23

Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарсан.  Тодруулбал өдрийн 12 цагийн орчимд Таван толгой сургалтын төвөөс 26 километрт тус сумын гуравдугаар багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан бол тус багийн иргэн 48 настай Т дэлбэрэлтэд өртөж ар нуруундаа шархаджээ. Эмнэлгийн анхан шатны тусламжийг Т-г үзүүлж, цэргийн төв эмнэлэгт иргэн хүргэсэн байна.
 
Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудан уулзаж, хэргийн талаар мэдээлэл  сонсчээ.  Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Хааны эрэлд” арга хэмжээнээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сарын 3-нд сургалт хийсэн.

Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, баримт үйлддэг. сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэв.
Ерөнхий сайд Ж.эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа цагдаа хүчний байгууллагын дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл