8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага хурал ирэх сард болно гэдгийг М.Энхболд дахин мэдэгдэв

2017-08-09 09:51:55

МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөнөөс МАН-ын бага хурлыг наймдугаар сарын 25-ны дотор зарлан хуралдуулж, их хурлын товыг зарлахыг шаардсан билээ. Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан Бага хурал ирэх есдүгээр сард болно гэдгийг дахин мэдэгдэв. Өмнө нь мөн цахим хуудсаараа энэ талаар мэдээлж байсан юм.

Мэдэгдэлд:

"МАН-ын Удирдах зөвлөлийн долоодугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар хурлаар дараах асуудлыг оруулж хэлэлцүүлсэн.

Үүнд:

  1. Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх,
  2. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах,
  3. 2017 оны 09 дүгээр сард намын Бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах
  4. МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, шинэ удирдлага 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно" гэжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Enhbold odoo hariytslagaa yyreed hyrdan yavah heregteishdee ene nuhriig yls turoos tyrgen zailyylah heregtei
2017/08/09 174.51.101.21