60 тэрбумын хэргийн гол гэрч Г.Доржзодов өчигдөр Тагнуулын Ерөнхий газарт мэдүүлэг өгсөн байна. Мэдүүлэг авах хугацаа зургаан цаг гаруй орчим үргэлжилсэн аж. Ингэхдээ ТЕГ гэрч Г.Доржзодовыг байгаа газраас нь машинаар авч, буцааж хүргэж аюулгүй байдлыг нь хангажээ.Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бичлэгийг дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг АН хамгаалалтад авч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт сар гаруй байлгасан. Харин саяханаас эхлээд иргэн Г.Доржзодовоос ийнхүү мэдүүлэг авч эхэлсэн байна.
“60 тэрбум”-ийн хэргээр Г.Доржзодов 6 цагийн турш гэрчийн мэдүүлэг өгчээ
2017-08-09 11:05:00