Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Салхитын задгай тоотод хойд аавынхаа ахыг хутгалсан хэрэг гарчээ. 52 настай эрэгтэй Т-ын зүүн хавирганд БЗД-ийн 22 дугаар хороонд суух 39 настай эрэгтэй О гэгч согтуурсан үедээ “ээжтэй маргалдлаа” гэх шалтгаанаар нэг удаа хутгалж гэмтээснийг таслан зогсоосон байна. Мөн үүнээс гадна Хан-Уул дүүргийн “Хийморь-19 хотхоны ....-р байрны ... тоотод оршин суух 24 настай эрэгтэй Ө-ийн цээжинд, Ховд аймгийн Булган сумын харьяат 26 настай эрэгтэй Э гэгч нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж амь насыг нь хохироожээ.
Согтуурсан үедээ “ээжтэй маргалдлаа” гэх шалтгаанаар хутгалжээ
2016-01-11 21:09:00