"Hero Entertainmment" студийн захирал, найруулагч Б.Баатар архиваас нь дүрс алдагдсан талаар мэдээлэл хийлээ. Алдагдсан бичлэгнийхээ талаар найруулагч Б.Баатар хэлэхдээ "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн 50 нэвтрүүлэг явж байгаа. Сайны хажуугаар саар юм мундахгүй юм. Манай архиваас маш өндөр зохион байгуулалттайгаар бичлэгүүд алдагдсан. Би үүнийг маш том мэргэжлийн ажиллагаа гэж бодож байна. Нарийн зохион байгуулалттай гэж хэлэхийн учир нь энэ бол ганц 2 хүний хийсэн ажил биш, энэ бол маш том бүлэглэлийн хийсэн тусгай ажиллагаа” гэсэн мэдээлэлийг өглөө. Дэлгэрэнгүй мэдээлэлийг тун удахгүй хүргэнэ.
Б.Баатар: Нарийн зохион байгуулалттайгаар бичлэг хулгайлсан
2016-01-11 21:27:00