Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр багийн Хашаат гэх газарт "Нуundai Starex" автомашиныг жолоодож явсан тус сумын харъяат, эрэгтэй, 37 настай Г нь майхан мөргөж, хоёр хүний амь насыг бүрэлгэжээ. Талийгаачид майхан дотор унтаж байсан аж. Майханд тус сумын харъат, эмэгтэй, 34 настай А, эмэгтэй 31 настай О нар байсан.
Мөн тус аймгийн Баруун-Урт сумын харъят эрэгтэй 28 настай О, эрэгтэй 28 настай Э нар гэмтэж, сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэн эмчлүүлж буй аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.