Хуурамч 5000 төгрөгөөр гүйлгээ хийсэн хэрэг гарсан байна. Хэрэг үйлдэгч иргэн Б нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номинхайпер маркет” дэлгүүрээр өчигдөр үйлчлүүлэхдээ энэхүү хуурамч 5000 төгрөгөөр гүйлгээ хийсэн аж. Одоогоор тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Мөн иргэдийг мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхдээ хуурамч, эсэхийг сайн анзаарч байх шаардлагатайг хуулийн байгууллагынхан анхааруулж байна.
АНХААР: Хуурамч 5000 төгрөгөөр худалдан авалт хийжээ
2017-08-10 08:24:00