-МАН-ын долоон гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зуржээ-
МАН-ыг гаднаас нь харахад их л тайван, нам жим, эв түнжинтэй харагдсаар ирсэн. Яг л 90 жилийн их түүх, улстөрийн ууган хүчин шиг. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тус нам доторх бужигнаан хурцадсан ч тэр бүр ил гаргаж байгаагүй. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй нь бололтой. Учир нь МАН-ын долоон гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зуржээ. Шалтгаан нь сүүлийн үед нам доторхи үл ойлголцлын асуудлаас үүдэн, намын нэр хүнд унаж байгаатай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн нь энэ юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын 30 гаруй гишүүнд гарын үсэг зурахад бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Мөн эдгээр гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана гэдгээ дуулгажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын 30 гаруй гишүүнд гарын үсэг зурахад бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Мөн эдгээр гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана гэдгээ дуулгажээ.
Холбогдох хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах үндэслэлийг парламентын 19 гишүүн дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг юм байна. Энэ асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжвэл саналыг хүлээж авах горимтой аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах юм байна. Үүнээс харахад Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах нь цаг хугацааны асуудал болжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах юм байна.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН доторх хагарал хурцдаж өнөөдөр гишүүд нь Засгийн газраа огцруулах асудал ч сөхөгдлөө. МАН-ын доторх асуудал ойрын үед ингэж хурцдаж байгаа ч эхлэл нь Засаг байгуулагдсан үе гэдгийг учир мэдэх хүмүүс "жиг жув" ярьж ирсэн гэнэ. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгууллагдаад 6 сар ч хүрээгүй байхад гишүүд Засгийн газраа унагах тухай яриа гарч байжээ. Энэ яриа гарах болсон шалтгаан нь МАН-ын удирлагуудыг буруутай шийдвэр, хууль бус үйл ажиллагаатай холбоотой аж. Ийм яриа гарах тухай бүрт МАН-ын удирдлагууд "дарсаар" өнөөдрийг хүрчээ.
Д.Болор