Найман сартай бие давхар эмэгтэйг Чингэлтэй дүүргийн эмнэлэг тэмбүүтэй гэж худал оношилжээ. Тус эмэгтэй жирэмсэн болсоноосоо хойш эмчийн хяналтанд байж, эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж байсан аж. Улмаар 2017 оны долоодугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн VI хорооны өрхийн эмнэлэгт ХДХВ/ДОХ, БЗХӨ-ий шинжилгээ өгсөн байна. Хэд хоногийн дараа түүний шинжилгээний хариу эерэг гарч, тэмбүүтэй гэсэн онош тавьсан байна. Иргэн Х шинжилгээний хариуг баталгаажуулахын тулд “Улаанбаатар Мед” ХӨСҮТ-ийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд “Тэмбүүгүй” гэсэн онош гарсан байна. Эцсийн дүгнэлтээр тус жирэмсэн эмэгтэй тэмбүүгүй гэсэн онош нь батлагдсан байна.
Найман сартай бие давхар эмэгтэйг тэмбүүтэй гэж худал оношилжээ
2017-08-10 09:38:23