Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын урлаг спортын их наадам”-ыг зохион байгуулж буй. Тус наадмын хоёрдугаар шатны урлагийн тэмцээн энэ сарын 11-13-нд болно.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 11-13-ны өдрүүдийг дуустал Даланзадгад суманд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон шийдвэрийг Засаг дарга Н.Наранбаатар гаргажээ.
Өмнөговьд архи зарахыг түр хориглолоо
2017-08-10 10:22:59