Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэсэг залуус дагаж, чагнасан хэрэг илрээд байгаа билээ. Тус хэргийг шалгуулахаар Шадар сайдын ажлын албаныхан АТГ, ТЕГ-т хандаж, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргасан бөгөөд У.Хүрэлсүхийг байнга дагаж мөрдөж байсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэх. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэлээр гэрчээр байцаалгах зэрэг хүсэлт гаргаад байгаа. Тэгвэл өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орсон байна. Улмаар гэр бүлийнхийнх нь нүдэн дээр зодож, шал руу бөхийлгөн гавлаад гарсан аж.
Цагдаагийн байгууллагын ажилтнууд гэрч нарыг баривчлах үедээ “Ерөнхий сайдын эсрэг янз бүрийн юм ярьдаг хэн бэ чи. Ноёнтой сөргөлдсөн хүн яадгыг мэдрүүлнээ” гэх зэргээр дарамтлан, шалан дээр хэвтүүлж, гавалсан байна.
Тун удахгүй тус залуусын ар гэрийнхэн АТГ-ын үүдэнд жагсана гэсэн мэдээлэл байна.