Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан талаар шадар сайдын өмгөөлөгч Ц.Баасандорж яг одоо АТГ-ын гадаа мэдээлэл хийж байна. Ц.Баасандорж хэлэхдээ "Хэргийн цорын ганц гэрч Ч.Батболдоос гадна, хоёр цагдаагийн албан хаагчийг мөн баривчилсан байна. Хаана, яаж хоригдож байгаа нь тодорхойгүй байна" хэмээн хэллээ. Харин гэрч Батболдын эхнэр Л.Байгаль болсон үйл явдлын талаар хэлэхдээ "Өнөөдөр үүрээр манай нөхөрийг аваад явсан. Гэнэт л цонхоор бороохойтой хүмүүс орж ирээд л аваад явсан. Манайх руу орж ирэхдээ цонхыг маань хагалчихсан. Тэгээд хагалсан цонхны шилээ өөрсдөө цэвэрлээд аваад явсан. Тэр орж ирсэн хүмүүс АТГ-аас явж байна, гэрийг чинь нэгжинэ гэж хэлсэн. Гэртээ байх маш их хэцүү байна. Хүүхдүүд маань айгаад бараг өмдөндөө шээсэн" хэмээн хэллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.