8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 14-нөөс ХӨСҮТ орчмын халуун усыг хязгаарлана

2017-08-11 16:46:00

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах аж. 

  • VIII.07 – VIII.11 - III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим
  • VIII.14 – VIII.18 – ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн Элчин сайдын яамны орчим
  • VIII.21– VIII.25 – Эрэл групп, Гоёо ХХК, Автобус1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, II хороолол, Төмөр зам орчим
  • VIII.22– VIII.26 – Шөнийн зах, Нарантуул зах, ахмадын хороолол, БЗД, БХЯам, СОС хотхон, XVI хороолол, БХИСургууль орчим
  • IX.04 – IX.08 – Бага тойруу, Цэцэг төв, Засгийн газрын арванхоёрдугаар байр, тавдугаар сургууль, МУИС, ШУТИС, 64 дүгээр дэлгүүр, Спортын төв ордон, УБИС, I эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах орчмоор засварын ажил болох юм байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл