Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан асуудал нийгэмд нэлээд дуулиан тарьж байна. Өнөөдөр үүрээр тус хэргийн цорын ганц гэрч Ч.Батболдыг АТГ, ЦЕГ-ын ажилчид баривчилсан. Болсон үйл явдлын талаар гэрч Ч.Батболдын эхнэр Л.Байгалмаа хэлэхдээ "Өнөөдөр үүрээр гэнэт цонх хагалаад 10 гаруй хүмүүс ороод ирсэн. АТГ-ын 5 албан хаагч мөн ЦЕГ-ын 6 албан хаагч ирээд баривчлаад аваад явсан. Гэнэт л цонхоор бороохойтой хүмүүс ороод манай гэр бүлийнхэн маш их айсан. Манай гурван хүүхэд маш их айсан, бага хүүхэд маань айсандаа өмдөндөө шээсэн байсан. Цонх хагалж орж ирчихээд, явахдаа шүүрдээд цэвэрлэчихье гэхээр нь “Яах юм бэ, та нар одоо явчих, би хаалга үүдээ түгжье” гэсэн. Учир нь хүүхдүүд айлж орилолдоод, бага хүүхэд маань айсандаа бараг өмдөндөө шээсэн байсан. Диск ч гэнэ үү нэг юм хайна гэсээр нэгжлэг хийгээд гараад явсан. Тэгтэл “Шилээ цэвэрлэнэ” гэж хоёр, гурвуулаа дайрсаар байгаад хагалсан шилээ цэвэрлээд, хоёр гурван давхар уутанд хийгээд аваад явсан.
Ч.Батболдынх нь бага насны гурван хүүхэдтэй бөгөөд байрнаасаа огт гарахгүй байгаагаа тодотгож байна.