Удаа дараа хүчингийн гэмт хэрэгт холбогдож байсан Т.Онон гэгч этгээд нэгэн эмэгтэйг барьцаалж, хорьсон хэрэг гарсан байна. Т.Онон хохирогч эмэгтэйг 10 хоногийн турш барьцаалж, зодож тамласан байна.Тус хэргийн талаар нэг иргэн цагдаагийн байгууллагад хандсанаар хуулийн байгууллага түргэн шуурхай ажиллаж хохирогч эмэгтэйг аварсан байна. Сэжигтэн нь 2010, 2014 онд хүчингийн гэмт хэргээр байцаагдаж, ял эдэлж байсан. 2015 он Өршөөлөөр суллагдсан аж. Одоогийн байдлаар сэжигтэн Т.Онон оргон зайлсан гэсэн мэдээлэл байна.
Хүчингийн хэргээр ял эдэлж байсан этгээд хүн барьцаалжээ
2017-08-10 16:03:10