8o
Улаанбаатар хот
mobile menu

В, С вирусын шинжилгээнд 230 гаруй мянган хүн хамрагджээ

2017-08-11 15:28:00

Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эрт илрүүлэг шинжилгээнд 230 гаруй мянган хүн хамрагдаад байна.“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт даалгав.

 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж байна. 2017 онд эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй иргэдийг В, С вирусын илрүүлэг шинжилгээнд оруулахаар төлөвлөснөөс 230 мянга гаруй нь хамрагджээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17,5 хувь нь вирусын халдвартай гэсэн мэдээлэлтэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
8 сарын 15 хүртэл вирусийн вакцин үнэгүй хийгэ гэж зарласан атлаа өчигдөр 10-нд ХУД-ийн 15-р хорооны Мэнд саруул өрхийн эмнэлэг тариа дууссан хийгдэхээ больсон гэлээ. Дараа нөхөж хийх юм болов уу.
2017/08/11 66.181.190.95