8o
Улаанбаатар хот
mobile menu

"Автомашингүй гудамж" төслийн тохижилтод нэг тэрбум төгрөг зарцуулна

2017-08-10 17:22:00


СБД-ийн IV хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд НЗДТГазрын захиалгаар Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн хийж гүйцэтгэх “Автомашингүй гудамж” төслийн талаар өөрийн саналыг Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн, Барилга.МН Барилгын Зөвлөгөө Мэдээллийн төвийн захирал  Г.Батсүх миний бие та бүхэнд илэрхийлж байна.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, барилга угсралт, тохижилт, интерьер дизайн, зураг төсөл зэрэг барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой идэвхтэй явуулж буй мэргэжлийн 150 гаруй гишүүн компаниудыг нэгтгэсэн, Монгол Улсын хэмжээнд нийт бүтээн байгуулалтын 70-80 хувийг гүйцэтгэн хэрэгжүүлдэг барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Монголын  Барилгын Үндэсний Ассоциацийн удирдах зөвлөл, гишүүд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас тавьсан “Автомашингүй гудамж төсөл” саналыг хэлэлцээд төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргаж энэхүү төсөлд манай байгууллага гишүүн байгууллагын хувьд хамтран ажиллахаар болсон.

2015 онд Гудамж төслийн хүрээнд хэд хэдэн байршилд “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөж байсан ч хөрөнгө оруулалт байхгүйгээс бүгд хийгдэж чадаагүй юм.
 
УИД-ийн урд талын Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны талбайд газар доогуур байгууламж, гарц туннельтэй  Автомашингүй гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэх санал нь 2016 оны НИТХ-ын төлөөлөгчид болон тэргүүлэгчид дэмжсэн шийдвэр гарган, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар шийдвэрийг хүргүүлж,  2016 оны 06 сарын 20-нд Нийслэлийн засаг дарга “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай”  А/501 тоот захирамжийг гаргаснаар хэрэгжих бүрэн боломжтой болсон.



Хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн нийт гишүүн байгууллагууд нэгдэж энэхүү төслийг дэмжсэн бөгөөд төслийг хүрээнд дараах зүйлсийг хийхээр төлөвлөсөн:
 

  1. Тохижилтын ажилд төрөөс 1 ч төгрөг зарцуулахгүй бөгөөд нийт бүтээн байгуулагчдаас 1 тэрбум төгрөгийн зоригтой  хөрөнгө оруулалтыг оруулж байгаа.
  2. Ногоон байгууламж одоо байгаагаас 3-5 дахин нэмэгдэхээс гадна усан оргилуурыг 2 болгон хөгжим гэрэлтүүлгээр бүрэн тохижуулна
  3. Усан фонтанын дэргэд машинаа удаан зогсоож амарч суух, зугаалах боломжгүй машиныг шууд ачдаг. Харин энэхүү төсөл хэрэгжсэнээр санаа зовох зүйлгүйгээр машинаа зориулалтын зогсоолд байрлуулах бөгөөд оройн цагаар ойр хавийн оршин суугчид тэрхүү зогсоолд машинаа байрлуулах, ашиглах боломжтой болно
  4. Автомашины гражгүй орчинд өвөл машинаа хадгалах, унахад хэцүү бэрхшээлтэй байдаг бол төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар дулаан зогсоол бий болно. Өдрийн цагаар үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхээр зорьж ирсэн хүмүүс, оройн цагаар оршин суугчид ашиглах боломжтой.
  5. Мөн дулааны болон бохир цэвэр ус, өндөр хүчдэлийн шугамууд Олон улсын стандартын дагуу тунелийн зарчим буюу газар доогуур хийгдэж, газар доорх байгууламжид тухайн хэсгийн шугам сүлжээний туннель барьснаар засвар үйлчилгээ хийхэд байнга газар ухах шаардлагагүй болно. 


Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг автомашины түгжрэлгүй, иргэд, жуулчдын очих дуртай, амгалан тайван зорчих нөхцөлийг хангасан, ОУ-ын жишигт нийцсэн орчин үеийн шийдэл бүхий газар доорх тохижилттой гудамж болгох зорилготой бөгөөд энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар олон талын давуу тал, ач холбогдлуудтай нь харагдаж байна. 
 

  1. Гадны жуулчдыг татсан ОУ-н жишигт бүрэн нийцсэн гудамжтай болно
  2. Иргэд жуулчдыг ихээр татсан хотын төв хэсэг болсноор ойр орчмын орон сууцны үнэ өснө
  3. Мөн хүмүүсийн хөдөлгөөн төвлөрсөн хэсэг болох тул үүнийг дагаад ойр орчмын худалдаа үйлчилгээний байгууллагуудын ашиг орлого нэмэгдэх боломжтой
  4. УИД-ийг Улсын цирктэй холбосон нүхэн гарц бий болсноор явган зорчигчид эрсдэлгүйгээр зам хөндлөн гарах нөхцөл бүрдэнэ
  5. Мөн ажлын байр нэмэгдэж олон иргэд ажилтай, орлоготой болсноор татвар газрын төлбөр гээд улсын төсөвт орох орлого ч нэлээд нэмэгдэх зэрэг маш олон талын ач холбогдлуудтай байгаа нь энэхүү төслийг хэрэгжүүлэх гол зорилго юм.



Манай байгууллагын зүгээс өөрсдийн интернет хуудсаар дамжуулан иргэдийн дунд “Автомашингүй гудамж” төслийн тухай санал асуулга явуулахад дийлэнх буюу 85 % нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол иргэдийн дунд төслийн тухай мэдээлэл дутмаг байгаагаас зарим хэсэг нь сөрөг байр суурийг илэрхийлсэн байсан юм.

Иймд Монголын бүтээн байгуулагчдыг нэгтгэсэн хамгийн том байгууллагын хийж хэрэгжүүлэн, Нийслэл хотдоо бидний зүгээс хувь нэмрээ оруулж буй  “Автомашингүй гудамж” төслийг дэмжиж, хамтдаа хотоо хөгжүүлэхийг уриалж байна.
 

ХҮНДЭТГЭСЭН,

МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН,БАРИЛГА.МН БАРИЛГЫН ЗӨВЛӨГӨӨ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ  Г.БАТСҮХ

 
Сүүлийн долоо хоногийн турш олны анхаарлын төвд байгаа гол сэдвийн дагуу тухайн газар нутагт оршин суудаг зарим иргэдээс дараах тодруулгыг авлаа.
 
  -65-р байрны оршин суугч Ц.Даваадагва:
 

Оршин суугч бидний хувьд анх энэ газрыг хувийн компани худалдаж аваад барилга орон сууц барих гэж байна гэсэн ойлголттой байсан. Хотын өв соёлоо хамгаалж байна, энд байгаа  хөшөө дурсгалыг усан оргилууртой нь устгах гэж байна, Энэ газрыг хувийн компани худалдаж авсан, дээр нь 5 давхар барилга барина гэж 40,50 мянгатын оршин суугчид нэрийн дор сөрөг сурталчилгаа хүчтэй явж байсан  учраас эсэргүүцэж энэ төслийн тухай судалж эхэлсэн.  СБД-ын засаг дарга болон хотын удирдлагууд, төслийн гүйцэтгэгч нартай уулзаж мэдээлэл тайлбар авсан. Одоо бол холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж зөв үнэн мэдээлэл авсан учраас энэ бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа. Энэ төслийн захиалагч, энэ газрын эзэмшигч нь хот, хотын захиргаа өөрөө. Нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хөрөнгө оруулалтаа шийдэхийн тулд хувийн хэвшлийнхэнд хотдоо бүтээн байгуулалт хийж гар бие оролцох санал тавьсаны дүнд бүх хөрөнгийг 100% шийдэж чадсанаараа Монголын барилгын үндэсний ассоциаци шалгарч энэ төслийн гүйцэтгэгч болсон юм байна.  Тийм учраас төсөв нь бүрдэж, гүйцэтгэгч нь тодорсон энэ бүтээн байгуулалтыг нийслэлийн иргэн хүний хувьд, 40, 50-ын оршин суугчийн хувьд энэ талбайд амралт зугаалгын таатай тохижилт хийгдэхийг дэмжиж байна.
 
  -50 мянгатын 18-р байрны оршин суугч А.Баянмөнх: “Автомашингүй гудамж” гэхээр нь машин явуулахгүй хөдөлгөөнийг бүүр хаана гэж бодож эсэргүүцэж байсан. Харин Гэрэлт гудамжтай адилхан тодорхой өдрүүдэд цагийн хуваариар хааж, хүмүүсийн амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. Тийм бол харин ч эсэргүүцэх биш дэмжих хэрэгтэй санагдаж байгаа. Амралтын өдрүүдээр хотын иргэд очих газаргүй бүгд хотоос гадагшаа гарах гэж тэмүүлдэг. Энэ төсөл хийгдэж дууссанаар харин хотынхоо төвд автомашинаас айх айдасгүй зугаалах боломжтой болж байгаа нь надад их таалагдаж байна. 
 
  -48-р байрны оршин суугч Н.Шинэжаргал: Энэ асуудлын тухай ярилцсан өчигдрийн хэлэлцүүлгийг үзсэн. “Энэ газар барилга барихгүй гэдэг баталгааг төр өөрөө дааж, хяналтыг хийж, хариуцлага хүлээнэ. 2015 оноос Гудамж төслөөр яригдаж байсан асуудал одоо л хөрөнгө оруулалтаа шийдэж бүтээн байгуулалт эхлэх гэж байна” гэж Хотын даргын орлогч Баярхүү өөрөө хэлсэн. Энэ гудамж хотын хамгийн том төв гудамж болсноор энэ хавийн орон сууцны үнэ өсөх, түрээсийн байгууламжийн үнэ өсөх, үйлчилгээний газруудын ашиг орлого нэмэгдэх гээд олон талын ашигтай санагдаж байна. Тийм учраас яагаад улсаас мөнгө зарцуулахгүйгээр хотоо тохижуулах боломжийг дэмжихгүй байгааг ойлгохгүй байна. Би хувьдаа энэ төслийг маш их дэмжиж, энэ ажлаа хурдан хийж эхлээд хурдан дуусгаасай гэж хүсэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Доогий
Гэхдээ угаасаа шууд л улс төржүүлж болохгүй л дээ Сайхан эерэг талаас хараад сэтгээд сайхан зүйл баригдана гэж бодоол байж байхаас
2017/08/14 158.69.25.151
Bodol
Bvh yumiig uls turtei holboj bolohgvi bvtehgvi talaas n yriad yahawdee Buteen baiguulalt hiigdej hugjij bwal uulan zugeer dee
2017/08/14 146.185.171.157
Зочин
Нээрэй л ар араасаа сайхан байгууламжууд баригдаж байна Хот цэцэглэн хөгжөөл байна Нэг газраа биш өөр өөр газруудад бүтээн байгуулалт хийвэл зүгээр байхдаа. ДЭмжиж байгаа
2017/08/14 192.162.242.160
Сайнаа
Цэцэрлэгт хүрээлэн, гэрэлт гудамж гээл хөвөрч байна даа
2017/08/12 103.253.146.245
Ariuka
Tuv gudamj maani ih goe boloh n dee ashgui
2017/08/12 192.162.242.10
Зочин
Гоё болох юм байна даа Хамгийн эхэнд очиж үзнээ.
2017/08/12 46.101.142.145
Заяа
Ulaanbaatar min udahgvi shan nogoon baiguulamjtoi boloh yum bnada
2017/08/12 46.101.142.145
Сайхнаа
Их дэлгүүрийн урд тал дажжгүй сайхан болох бололтой.
2017/08/12 128.199.47.202
Цагаанаа
Зөв шдээ...
2017/08/12 167.114.159.186
Хувь хүн
Barilgiin ajilaa hiigeed eheltsen yum bnalee Shan zuil hiigdeh bh gej bodoj bna
2017/08/12 85.203.18.254
Зочин
zasaj ynzlaad saijruulj bwal boloh bailguidee tiim blhoor demjeed vzsen deer bhaa
2017/08/12 139.59.237.194
Энэрэл
Энэ уулан их зөв санаа юм шиг байна Дэмжиж байна
2017/08/12 85.203.17.254
Зочин
Зүгээр л хотын өнгө төрхийг сэргээн засварлаж байгаан сайшаалтай хэрэг Тийм болохоор дэмжиж байна
2017/08/11 192.162.242.10
Иргэн
Зүгээр хотынхоо өнгө төрхийг сайжруулах хэрэгтэй байна. Тийм болохоор дэмжиж байна
2017/08/11 192.162.242.170
Хотын соёл
Хотод шинэ өнгө төрх ногоон байгууламж хамгийн их хэрэгтэй гэж боддог
2017/08/11 146.185.171.157
Хөгжил ирнэ
Засч шинэчилж байж л хөгжинө шүү дээ, яагаад хүмүүс эсэргүүцээд бгааг ойлгохгүй байна
2017/08/11 208.123.223.254
IRGEN
Er ni ingej yanzlah bolson2 zeversen heden tomor hashlagaa solimoor yum gej bodool bsan yum
2017/08/11 112.72.15.202
Иргэн
Улсын маань хөгжил цэцэглэлт шүү дээ
2017/08/11 37.139.2.93
Zochin
Ene ih zuw sanaa bnma
2017/08/11 167.114.159.186
Мийгаа
Эсэргүүцэх шаардлага байна уу. Хийлгээд үзье
2017/08/11 139.59.41.244
Hurelsukh
Saihan l shiidel bna. Demjij bna
2017/08/11 139.59.58.22
Bolor
irgen hvniihee huwid enehuu ajliig demjij bna
2017/08/11 139.59.41.244
Молом
Demjij bnaa
2017/08/11 139.59.41.244
Үгээ хэлье
Энэ эсэргүүцээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юмаа Хотын өнгө төрхийг улам сайхан болгох гэж баярламаар юм.
2017/08/11 139.59.225.82
Цэлмэг
Зөв шд ээ. Засаж янзалсан нь дээр шдээ. Хөшөө дурсгалыг нь хөдөлгахгүй л гэсэн юм байна лээ шд
2017/08/11 192.162.242.10
Хотын унаган иргэн
Хотын өв соёлоо хамгаалж байна, энд байгаа хөшөө дурсгалыг усан оргилууртай нь устгах гэж байна гэж 40,50 мянгатын оршин суугчид нэрийн дор сөрөг сурталчилгаа хүчтэй явж байна. Төр нь төр шиг тайлба
2017/08/11 122.201.24.50
Duk
Demjij bn buh yum huvisan uurchlugduj saijirch bh yost amjilt
2017/08/10 202.70.46.209
Zochin
Hotiin hugjiliig hoish tataad bgaa huniig yr oilgohgui yum demjij bn huvidaa
2017/08/10 66.181.184.195
zochin
Зөв шдээ. Энэ эсэргүүцээд тэмцэлдээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Өөрсдийнх нь амьдарч байгаа орчин гоё болбол тэр хүмүүст л хэрэгтэй баймаар.
2017/08/10 202.9.42.79
зочин
Энэ хүн яг 1 тэрбум төг гаргах уу,худлаа л яриад бна шүү дээ
2017/08/10 139.5.218.243
Энэ их зөв санаа байна Дэмжиж байна
Зочин
2017/08/10 138.68.97.9
Балхаа
Зөв хэрүүл хэрэггүй ээ одоо ханалаа ажиллаж эхэлцгээе
2017/08/10 66.181.187.235
ИргЭн
erni bol zuv
2017/08/10 202.70.46.229
Mandah1227
bolj bnshtee demjij bn
2017/08/10 202.70.46.229
Zochin
Demjij bnaa zuvshtee buteen baiguulalt hiisen ni deer
2017/08/10 202.70.46.229
Zochin
Demjij bn mundag iim saikhan gazar hiih tsag n bolsn
2017/08/10 27.123.214.122
Enerel
Uyanga metiin shantaachid odoo bolih heregtei. Hedii boltol ter haltar hoshoog.ni harj suuhiin. Teged ch ter chin zariin sambar boltson l bnalee. Shine yum hiih heregtei
2017/08/10 202.70.46.229
Nergui
Demjij bn. Amjilt husie. Bayarllaa
2017/08/10 139.5.216.252
40 мянгатын иргэн
Зөвөө зөв. Төр өмчөө мэдэж юм хийх л хэрэгтэй. Засаж янзлаад сайхан болгоод өгье гэхээр эсэсргүйцээд байдаг хөлдүү хүмүүс байна шүү байна
2017/08/10 202.70.46.219
иргэн
Дэмжихгүй ээ. Наадах заваан юмаа больж үз.
2017/08/10 153.215.198.115
болдбаатар
дэмжиж байна алийн болгон хотын хөгжлөөс хойш нь татах вэ дээ
2017/08/10 203.91.115.39
Дэмжигч
Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдаад яахавээ дэмжинээ
2017/08/10 66.181.186.175
Batzaya
Unen bol saihan l yum bna, harj l baihaas ...
2017/08/10 43.242.242.196
Хотын иргэн
Дэмжихгүй ээ
2017/08/10 202.9.42.157
  • Recent
  • Most Read
  • Most Comment