8o
Улаанбаатар хот
mobile menu

Тендерт шалгарсан ч ажлаа гүйцэтгэгээгүй зарим байгууллагын гэрээг цуцлахаар боллоо

2017-08-11 09:25:03

Барилга хот байгуулалтын яамны Сайдын зөвлөлийн 2017 оны наймдугаар сарын 8-ны хурлаар 2013 оноос хойш өнөөг хүртэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгүүлэхээр тендерт оролцож шалгараад нийт хөрөнгийнхөө 50-аас дээш хувийг авсан боловч ажлаа дуусгаагүй, ажлын зураг төслөө тендерт оролцсоны дараа өөрчилсөн, одоо нэмэлт хөрөнгө шаардаж буй байгууллагуудтай ажил гүйцэтгүүлэх гэрээгээ цуцалж холбогдох байгууллагаар шалгуулахыг Барилга хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

Тухайлбал, “Фронт гейт” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын соёл, спортын цогцолбор барих барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай СТШ-НТШ-11/2013 дугаар бүхий гэрээг байгуулж 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүйн улмаас Замын-Үүд сумын ард иргэд хохирч, улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна.

Мөн “Арвис интернэшнл” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай СТШ-НТШ-04/2013 дугаартай гэрээг байгуулж 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй улмаас Замын-Үүд сумын ард иргэд хохирч, улсын төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment