8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-08-11 09:40:18

11:00 цагт: "Тайпэй-2017" дэлхийн оюутны зуны "Универсиад" наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны дөрвөн давхарын хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагчид төрийн далбаа гардуулах ёслол болох юм.

11.00 цагт: MN-Мэдээллийн төвд Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсрол төвөөс хамтран зохин байгуулах “Залуучууд-Эерэг өөрчлөлтийн хүч” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.

11.00 цагт: Нийслэлийн Өргөө амаржих газрын хурлын Б зааланд болох үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Япон улсын ЭСЯамны 2-р нарийн бичгийн дарга Ёкояма Такаши Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Цүйки Мао Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Сувдаа НӨАГ-ын төлөөлөгч нар оролцно. 

11.30 цагт: MN-Мэдээллийн төвд Биеийн тамир, спортын газраас Олон улсын хүүхдийн спортын VII наадмын талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment