8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо

2017-08-11 10:46:00

Өмнөговь аймагт аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон байна. Тус аймагтт өнөөдрөөс эхлээд залуучуудын урлаг спортын наадам болж байгаа билээ. Тус наадам нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд сумдаас шалгарсан залуус урлаг спортоор өрсөлдөх юм. Энэхүү өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглолоо.

Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт зөвлөсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment