Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр иргэн осгож амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Баянцогт сумын 1-р багийн нутаг Цагаан давааны эх гэх газар тус сумын харьяат 57 настай эрэгтэй нь осгож нас барсан хэргийг шалгаж буй юм байна. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багт оршин суух, 26 настай, эмэгтэй С гэгч осгосон байдалтай эмнэлэгт хүргэгдэн, эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Хоёр иргэн осгож амиа алджээ
2016-01-12 00:08:00