Ирэх 10 дугаар сард Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан "Монголын соробангийн холбоо" Японы ЭСЯ-тай хамтран "Соробангийн улсын VIII олимпиад"-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дашрамд дурдахад, соробан гэдэг нь 500 жилийн түүхтэй, Япон үндэсний тоо бодох хэрэгсэл (сампин) юм. Соробангийн сургалт монголд явагдаж эхлээд 10 орчим жил өнгөрчээ. “Монголын соробангийн холбоо” япон стандартын дагуу сургалт явуулж, хүүхэд, багачуудын оюун ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
"Соробангийн улсын VIII олимпиад"-ыг зохион байгуулана
2017-08-11 12:29:31