Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөж, төрийн тамга тэмдгийг хүлээж авснаас хойш нэг сар болж байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч өрийн улс төрийн зөвлөх, бие төлөөлөгч нараа томилоод байгаа. Түүний нэг нь Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж юм. Ерөнхийлөгч Х.Баттулга тус томилгооныхоо талаар Д.Дагвадорж бол Японы болон Дэлхийн од. Маш сийрэг толгойтой. Улс төрчдийн 2.3 жил яриад ойлгохгүй байгаа юмыг 20 минутын дотор ойлгосон. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой” хэмээх хариулсан. Харин энэ талаар Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж энэ талаар хэлэхдээ “Бие төлөөлөгч төсвөөс цалинждаг гэж бодож байж магадгүй. Цалин хангамж авахгүй, элдэв ямба эдлэхгүй авах ч хүсэл алга. Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, 3 сая иргэнийхээ төлөө олсон жаахан нэр хүнд, найз нөхөд болон хүрээлэлдээ тулгуурлан ажиллана” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Д.Дагвадорж: Бие төлөөлөгч гэдэг цалин хангамж авахгүй, эрх ямба эдлэхгүй
2017-08-11 12:56:00