Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрч танхайрсан хэрэг гарчээ. Тус хэрэг Элсэн тасархайд үйл ажиллагаа явуулдаг “Хоёр загал” жуулчны баазад болсон аж.Франц жуулчин аялалдаа сэтгэл ханамж авч чадаагүй учраас хөтөч, хэлмэрчээ зодсон гэнэ. Хохирогч эр цаг агаарын нөхцөл байдал, давчуу хөтөлбөрөөсөө шалтгаалж тухайн жуулчныг хүссэн газарт нь хүргэж чадаагүй талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ.
Франц жуулчин монгол хөтчөө зодож танхайрчээ
2017-08-11 13:37:00