“Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлэл хүргэсэн билээ. Хохирогч эмэгтэй сэжигтэн этгээдтэй наймдугаар сарын 1-ний өдөр фэйсбүүкээр танилцаж, улмаар уулзсан байна. Дараа нь эмэгтэйг иргэн О амралтын газар авч яван хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьжээ. Өнөөдрийн байдлаар сэжигтэн 43 настай О-г бариагүй байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Бүсгүйг гэртээ арав хоног хорьсон сэжигтэн этгээдийг шалгаж байна
2017-08-11 14:37:06