8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутан цэргүүд наймдугаар сарын 13-нд тангаргаа өргөнө

2017-08-12 11:01:00

Баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ наймдугаар сарын 13-нд болох тов гарчээ.  Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн "Шархад" дахь хээрийн сургалтын төвд болно. Тэд энэхүү тангараг өргөх ёслолоор цэргийн албаа дуусгавар болгох юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ. 2014 онд Улаанбаатар хотын их дээд, сургуулийн 418 оюутан, 2015 онд Улаанбаатар хотын болон анх удаа хөдөө, орон нутгаас буюу Говь-Сүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан хамрагдаж нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан. Харин өнгөрсөн жил Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говь-Сүмбэр аймгийн их, дээд сургуулийн 1000 оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл