Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, тагнаж чагнасан гэх хэргийн гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг өчигдөр өглөө үүрээр АТГ-ын ажилчд саатуулсан. Өчигдөр хориод өнөөдөр шүүх хурал нь болж, Ч.Батболдыг нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргээр яллагдагчаар татлаа.Ч.Батболдыг цагдан хорих 461 дүгээр ангид хорисон байна. Шүүхээс Ч.Батболдыг гэрч биш яллагдагч гэж үзэн ийнхүү хорьсон байна. Учир нь хэргийн гэрч гэдэг нь тус хэрэгтэй ямар ч холбоогүй, хөндлөнгийн хүн байх ёстой хэмээн шүүхээс үзсэн байна. Мөн Ч.Батболдын өмгөөлөгч Ч.Ундрах-Эрдэнэ хэлэхдээ "Энэ хэрэгтэй холбоотой 7 хүнийг цагдан хорьж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна" хэмээн хэлсэн.
Шуурхай: Гэрч Ч.Батболдыг цагдан хорих 461 дүгээр ангид хорилоо
2017-08-11 16:24:00