8o
Улаанбаатар хот
mobile menu

Янгирын сүрэгт мялзан өвчин халдварлажээ

2017-08-12 11:06:15

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Сүмийн хөндийд өвчилсөн хоёр янгираас цусны дээж авчээ. Нэг нь янзага байсан бөгөөд нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадсан шинжтэй байсан бол нас бие гүйцсэн янгир мөн адил шинжтэй байсан ажээ.Эдгээр шинж тэмдэг нь бог малын мялзан өвчний шинж бөгөөд байгаль хамгаалагчид аймгийн мал эмнэлэг, байгаль орчны газруудад мэдээлсэн байна. Мөн янгир өвчилсөн тохиолдол Ховдын Дарви сумын нутагт ч гарчээ.Өөр олон газар янгир өвчилсөн байх магадлалтай бөгөөд энэ талаар малчдаас мэдээлэл байнга ирж байгаа ажээ.  Бог малын мялзан өвчин зэрлэг амьтдад халдах байдал зунаас гайгүй болно гэж өнгөрсөн хаврын их дэгдэлтийн үеэр мэргэжилтнүүд онцлон хэлж байсан билээ.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл