8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 10 баримт: Эрүүл мэндийн яамыг 1990 оноос хойш 11 сайд удирдаж байна

2017-08-12 11:20:41

Өнөөдөр "Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр" тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарын талаарх мэдээллийг онцлох 10  баримтаар хүргэж байна. 

  1. МУ-ын эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн хэвшилд 48 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж, 93,2 хувь нь эрүүл мэндийн салбарт, үлдсэн 6.8 хувь нь батлах хамгаалах, төмөр зам, боловсрол, цагдаа зэрэг бусад салбарын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна.
  2. Эрүүл мэндийн нийт ажилтнуудын 10.0 мянга нь их эмч, 1.5 мянга нь эм зүйч, 11.4 мянга нь сувилагч, 7.4 мянга нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой бусад ажилтнууд игэдийнхээ эрүүл энхийн манаанд тангараг өргөн зүтгэж байна.
  3. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн 40 гаруй хувийг шинжилгээнд оруулж, 12 хувийг нь хөнгөлөлттэй эмчилгээнд хамруулсан байна.
  4.  Нэг жилийн хугацаанд Төрөөс баримтлах  ирэх 10 жилийн бодлогоо тодорхойлсноос гадна улсын хэмжээнд түргэн тусламжийн машингүй байсан 177 сумыг машинтай болгож, бөөрний дутагдалтай иргэдийн бөөр орлох гемодиализын эмчилгээний тасгийг 21 аймагт байгуулж, санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрэн шийдвэрлэжээ.
  5. Нийт ажилчдын 81.8 хувь буюу 38,850 орчим нь эмэгтэйчүүд байна.
  6. Тус салбарыг 1990 оноос хойш 11 сайд удирдаж байна.
  7.  Салбарын хэмжээнд хуримтлагдсан байсан 16 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, салбарын багцыг өргүй болгосон байна.
  8. Хөхөөр хооллолт 2000 онд 90 дээш хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болж буурсан байна.
  9. Нийслэлийн Амгалан амаржих газрын орыг 40-өөр нэмэгдүүлэн үйлчилгээний хүрээг өргөтгөв.
  10. МУ-ын хэмжээнд элэгний өвчлөлөөр өдөрт 7 хүн нас барж байгаа бөгөөд тус нас баралтыг бууруулж урьдчилан сэргийлэх зорилгоор МУ-ын ЗГ-аас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Dr. Medanta Cardiology
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа бол Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина уу Хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол St. Medantaclinic. Манай э
2018/08/08 197.210.53.179
ECO
Зээл хэрэгтэй юу? Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу? Танай компани, Компани эсвэл үйлдвэрт санхүүгийн туслалцаа хэрэгтэй юу? Санхүүжилт хэрэгтэй байна уу бизнесээ эхлэх үү? Бизнесээ өргөжүүлэхийн ту
2018/08/08 197.210.53.179
Dr. Medanta
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа бол Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина уу Хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол St. Medantaclinic. Манай э
2018/08/08 197.210.53.179