8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээвэрт хяналт шалгалт хийлээ

2017-08-12 11:27:00

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт, шалгалт хийж ажиллалаа.

Энэ үеэр Улиастай, Шар хад, Дэнжийн мянга, Нарангийн гол, Нисэхийн эцсийн буудлуудтай танилцаж, тус чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн тээврийн компанийханд үүрэг даалгавар өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, цэвэрхэн, тохь тухтай, халуунд сэрүүхэн, хүйтний улиралд дулаахан нийтийн тээврээр үйлчлэх ёстой. Өнөөдрийн шалгалтын явцад олон дутагдал илэрч байна. Автобусны суудлын бүрээс маш их хиртэй, автобусны заал тоос шороо хог ихтэй байгаа нь харагдаж байна. Жолооч нарыг автобусанд тамхи татдаг гэсэн гомдол иргэдээс ихээр ирдэг.  Энэ алдаа дутагдлыг цаашид засч долоо хоногт хоёр удаа суудлын бүрээс солих, эцсийн буудал болгон дээр цэвэрлэгээг хийлгэх шаардлагатай байна. Цаашид цэвэрлэгээ, үйлчилгээг хянах тал дээр анхааран, ажлын хэсэг гаргаж ажиллах болно” хэмээлээ.

Мөн энэ үеэр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй зарим автобусанд утааны шалгалт хийж, шалгалтад тэнцээгүй автобусыг нийтийн тээврийн шугамнаас татах саналыг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаний холбогдох хүмүүст тавьлаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
hailaastin avtobus mash hovor yavah umaa. jolooch ni utasnaas ogt salahgui. iim novshnuudad huuli durem bdaggui umuu.dispechir durak ni yu hiij bdag um.
2017/08/12 202.21.124.130
Ex
Xar utaa hayaad aimar ywaal bn shde yuga shalgadiin
2017/08/12 107.167.113.121