8o
Улаанбаатар хот
mobile menu

"Энх тайван, амар амгалан"

2017-08-12 12:19:00

Наймдугаар сарын 4-нд ОХУ-ын Якутад “Алроса” компанийн “Мир” очир алмаазны уурхай усанд автаж, осол гарсан. Уурхайн гүнд 151 хүн ажиллаж байсан бөгөөд ОХУ-ын онцгой байдлын аврагчид 142 хүнийг уурхайн гүнээс гаргасан. Харин найман уурхайчин ослын үеэр сураггүй алга болоод байгаа юм. Тэдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхдөд сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЭНХ ТАЙВАН, АМАР АМГАЛАН” арга хэмжээг зохион байгуулаад байна. Тус арга хэмжээнд ОХУ-ын урлаг, соёл, спорт, олон салбарын олон мянган хүн нэгджээ. Оросын чөлөөт бөхийн шигшээ багийн шилдэг тамирчид болох олимп, дэлхийн аварга Абдулрашид Садулаев, Наталья Воробьева, Сослан Рамонов, олимпийн мөнгөн медальт Валерия Коблова, Европын аварга Даурен Куруглиев, Любовь Овчарова нар үүнд нэгдээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл