8o
Улаанбаатар хот
mobile menu

Геологийн төв лабораторийн уулзвар хаалттай байна

2017-08-12 13:00:22

Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны тав магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд хийгдэж үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана.

Иймд тус гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  1.     Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
  2.     Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
  3.     Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
  4.     Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
  5.     Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
  6.     Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
  7.     Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
  8.     Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
  9.     Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
  10. Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
  11. Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
  12. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар

Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл