
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжиж эхлээд нэлээлгүй хугацаа өнгөрсөн. 2017 онд эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй иргэдийг В, С вирусын илрүүлэг шинжилгээнд оруулахаар төлөвлөснөөс 230 мянга гаруй нь хамрагджээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17,5 хувь нь вирусын халдвартай гэсэн мэдээлэлтэй байна.



