8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Жанлав-Ойдов ур чадвараа сорино

2017-08-13 14:00:00

Ирэх аравдугаар сард Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болох “World Skills 2017” мэргэжлийн олимпийн гагнуурын тэмцээнд Техник технологийн дээд сургуулийн оюутан Ж.Жанлав-Ойдов оролцох юм байна.
Энэ тэмцээн хавтан лист, даралтат сав, хөнгөн цагаан болон жижиг оврын зуух гэсэн үндсэн дөрвөн төрлийн гагнуураар ур чадвар шалгадаг. Гагнуурын төрлөөр Монголоос ганцаараа оролцоно” хэмээн Ж.Жанлав-Ойдов хэллээ.

Дээрх олон улсын тэмцээнд “Оюу Толгой” хоёр дахь удаагаа оюутан бэлтгэж байна. Жилийн өмнө Бразилийн Сан-Пауло хотод болсон тэмцээнд манай үндэсний ялагч Г.Ганцоож оролцсон юм. Тэр үед бид энэ жилийнх шиг сайн бэлтгэж чадаагүй. Харин одоо бол Ж.Жанлав-Ойдовыг хангалттай сайн бэлтгэлээ хангаж байгаа хэмээн багш нар нь үзэж байна. .

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл