8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайдыг тагнасан хэрэгт холбогдуулан 7 хүнийг саатуулжээ

2017-08-13 09:55:00

Шадар сайдыг тагнасан, чагнасан хэрэгт холбогдуулан  7 хүнийг хорьжээ 

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн гэрчүүдийн шүүх хурал өнгөрсөн тав дахь өдөр боллоо. Гэрч гэгдэх Ч.Батболдыг өнгөрсөн дөрөв дахь өдрийн үүрээр баривчилж нэг өдрийн дараа шүүх хурал нь болж яллагдагчаар татлаа. Анхан шатны шүүх хурлаар Ч.Батболдыг гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргийн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргасан байна. Нийслэлийн Прокурорын газраас Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар цагдан хориулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. 


 Энэ талаар түүний өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ хэлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас хийж, хяналтыг нийслэл Прокурорын газраас хийж байна. Ч.Батболдыг нэг сараар хорих саналыг прокуророос гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, нэг сар цагдан хоригдох боллоо. Шүүх үзэхдээ “Ч.Батболд нь мөрдөх, тагнах ажиллагаанд өөрөө гар бие оролцсон хүн байна. Тиймээс гэрч биш яллагдагч гэж үзсэн. Миний авсан аман мэдээллээр одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан долоон хүнийг хорьчихсон байна. Тэр хүмүүсийг бүгдийг нь цагдан хорих үйл ажиллагаа шүүхээс явуулаад байх шиг байна. Одоо Ч.Батболдыг цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байна. Ч.Батболд дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн, илрүүлэхэд туслаж байхад ийм шийдвэр гаргасан нь өөрөө хууль зөрчсөн явдал боллоо. Тиймээс дараагийн шатанд гомдол гаргана” хэмээн хэлсэн. Тэгэхээр Ч.Батболд өөрөө хэргийн гэрч байж болох уу. 


 Гэрч гэдэг бол эрүүгийн байцаан шийтгэх хуулинд 41 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ямар ч хамааралгүй, хөндлөнгийн харсан хүн байх ёстой. Тэгэхээр хуулиндаа ийнхүү заасан учир Ч.Батболд гэрч биш яллагдагч гэсэн үг. Тэгэхээр энэ хэрэг цаашаа гэрчгүй, зөвхөн хэрэгт оролцсон яллагдагч нарын байцаалтаар үргэлжилэх үү, эсвэл хэргийн анх олон нийтэд ил болгосон Ч.Батболдыг гэрч гэж үзэх үү. Шадар сайдын өмгөөлөгчийн зүгээс гэрч Ч.Батболдыг цорын ганц гэрч учраас хамгаалалтанд авах ёстой гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байгаа билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
01
Энэ хэргийн захиалга ч нь тэр Номтойбаяр шүү. Хөгийн новш байгаа юм
2017/08/14 66.181.191.239
Кк тэнэгийн
За яршигөө хүрэлсүхийг ямар мундаг гэж хэн тоож тагнаж чагнахын, женко аргаар сенеаац тарьж худал цуурхал тараагаад муу аргыг хурдан сурав
2017/08/13 202.9.43.238