Эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх чиг үүргийнхээ хүрээнд “Нийгмийн даатгал Малчин таны төлөө” болзолт уралдааныг зохион байгуулж эхний хагас жилийн дүнг гаргажээ.
Тус уралдааны үр дүнд нийгмийн даатгалд хамрагдсан малчдын тоо 32.9 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 18.5 хувиар нэмэгдсэн байна.
Болзолт уралдааны хүрээнд төв, орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, сум, багийн Засаг дарга, сумын нийгмийн даатгалын байцаагчийн гурвалсан гэрээг байгуулж, малчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, хамтран сургалт, сурталчилгаа хийх, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдлын талаар мэдээллээр хангах зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.
Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны бүртгэлд улсын хэмжээнд 311,3 мянган малчин байдаг гэсэн судалгаа байдаг аж.
Нийгмийн даатгалд хамрагдсан малчдын тоо өсчээ
2017-08-13 15:30:00