8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү гишүүн МАХН-аас хөөгдсөн үү

2017-08-14 10:56:14

МАХН-ын УИХ дахь цорын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн намаасаа хөөгджээ. Энэ талаар МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. 

Тэрбээр “10 дугаар сарын Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна. Октябрь сар овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү !” гэж бичиж дор нь О.Баасанхүү гишүүний зургийг байршуулжээ.

Энэ талаар О.Баасанхүү гишүүн өнөөдөр 11.30 цагаас өөрийн феийсбүүк хуудсаараа шууд бичлэг хийн тайлбар өгч, байр сууриа илэрхийлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
зөв зөв хөөж зайлуулах хэрэгтэй
2017/08/14 150.129.142.219