Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр буюу хорооллын эцсийн 12-р байрны гадна байх явган хүний замыг хааж хашаа барьсан тус хорооны иргэдийн бухимдалыг төрүүлээд байна. Улмаар оршин суугчид маргалдаж иргэдийг цагдаа нар очиж буугаар буудаж сүрдүүлсэн гэх мэдээлэл твиттер болон сошиал орчинд гарч эхэллээ. Харин энэ мэдээллийг албаныхан үгүйсгэж байна.