Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.
НАЙМДУГААР САРЫН 15-НААС НАЙМДУГААР САРЫН 19-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 17, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.
Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.