Өчигдөрөөс эхлэн МАХН-ын УИХ дахь цорын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн намаасаа хөөгдсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсандаа анх нийтэлсэн билээ. Энэ талаар О.Баасанхүү гишүүн хэлэхдээ "Хүмүүс надаас Та МАХН-аас гарсан уу? гэж асууж байна. Компаниас гарах амархан. Улстөрийн нам бол өөр. Нам хариуцлагатай, шударга, ёсзүйтэй байх ёстой. Үүнийг ярихаар намын эсрэг, намын даргын эсрэг үзэлтэн болдог юм байна.Намаас хөөсөн эсэх талаар надад ямар нэг мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүкээр энэ тухай мэдэгдсэн байна лээ. Энэ талаар надад албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ” хэмээн хэлсэн. Тэгвэл тус мэдээллийг баталж , МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга тайлбар өгсөн байна. "Манай намын дүрэмд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилдаа оролцохгүй, хуралдаа ирэхгүй хүнийг чөлөөлөх заалт бий. Энэ дагуу О.Баасанхүү гишүүнийг МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн” хэмээн тайлбан өгсөн байна.
О.Баасанхүү гишүүнийг хөөгөөгүй, чөлөөлсөн
2017-08-15 10:36:15