НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирлыг энэ сарын 20-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр 19:30 цагт шууд дамжуулах юм. Энэ удаагийн тохиролд долдугаар сарын 1-ээс 31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах ажээ.
Супер сугалааны шагналын сан 400 сая төгрөг. Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа наймдугаар сарын 19-ний өдрийн 23:59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломж үүснэ.