УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд ил болсон. Тэгвэл тус бичлэгний үргэлжлэл болох 40 минутын бичлэгийг С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгээр ил болгосон. Тус бичлэг дээр зарим улс төрчдийг халиарчид гэж нэрлэж байгааг гаргасан байдаг: Учир нь мөнгө өгдөггүй хэсэг бүлэг улс төрчдийг халиарчид гэж нэрлэдэг талаар дурьдаж, зарим улс төрчдийг халиар хэмээн хэлж байгаа нь бичигдсэн байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа "60 тэрбумтанууд биднийг халиарчид гэж нэрлэдэг аж. Энэ нь мөнгө өгдөггүй гарууд гэсэн утгатай. Ардын намд халиарчдын хувьсгал тун удахгүй" хэмээн бичсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ: Ардын намд халиарчдын хувьсгал тун удахгүй
2017-08-15 12:41:18