8o
Улаанбаатар хот
mobile menu

I сургуулийн гудамж нэг чигийн хөдөлгөөнтэй боллоо

2017-08-15 13:47:00

Өнөөдрөөс эхлэн Энхтайвны өргөн чөлөөний зарим уулзваруудаар зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохион байгуулалт хэрэгжиж эхэлж байгаа билээ.Үүнтэй холбоотойгоор дараах автозамуудын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орсон байгаа.

1. Бөмбөгөр худалдааны төвөөс урагш "Чоймболын гудамж" эсрэг хөдөлгөөнтэй болсон,
2. 1 дүгээр сургуулийн гудамж ертөнцийн зүгээр урдаас хойшоо нэг чигийн хөдөлгөөнтэй болсон тул иргэд замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөндөө соёлтой оролцоорой хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл