МАН гишүүдээ хоёр хувааж үздэг. 60 тэрбумынхан болон халиарчид гэж. Халиарчдын тэргүүн эгнээнд Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс багтаж байгаа талаар өчигдөр цацагдсан бичлэгнээс тодорхой боллоо. 60 тэрбумын үргэлжлэл болох тус бичлэгт Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүнийг туслах гэгддэг А.Ганбаатар нар “улс төрийг зарах наймаалцах амархан шүү. Харин зах дээр юм зарах хэцүү” хэмээн инээлдээд ярьж байна.
Бүр түүгээр ч барахгүй А.Ганбаатар хэлэхдээ “Би өнөөдөр цаазын тавцан дээр толгойгоо тавьцан гэж ойлгож байгаа шүү, дарга аа. Би энийг хийж чадахгүй бол толгойгоо тасдан гэж бодож байгаа. У.Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах оролдлого гэж байгаа. Би энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Амархан шүү юм зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр зарах хэцүү. Сүнгэнтэл зарна. Бүгдийг нь бөөндчихвөл яана тэ” хэмээн хээв нэг ярьж сууна. Энэ асуудал хэн нэгэн албан тушаалтанууд хоорондоо авлига өгч авах асуудал биш монголын төрийг тэр чигээр нь зарах тухай ярьж байна. Хуулийн байгууллагынхан хаана байна вэ. Төрийн өндөр албан тушаалтануудын хэргийг илчилсэн гэрчийг барьж хорьж, шүүх хурлыг нь нэгхэн өдрийн дотор хийдэг атлаа, баримттай нотолгоотой бичлэг цацагдаад байхад яагаад шалгахгүй байна вэ. Үүнийг авлига гэхэд ч багадна. Бүр сүүлдээ авлига өгөхгүй, үгэнд нь орохгүй байгаа хүмүүсийг “халиарчид” гэх нэр томъёо зүүлгэж, таслаж хаях тухай ярьж байна. Ингээд “Халиарчид”-ын талаар жиргээчид юу гэж “жив жив” хийж байгаа талаар онцолж байна.