8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Турк улсын Гааль, худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзав

2017-08-15 16:36:39

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Турк улсын  Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи, Элчин сайд Ахмет Язал, Гааль худалдааны яамны  Европын  Холбоо болон Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Хасан Косэоглу тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч/2017.08.14/ уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле хоёр орны хамтын ажиллагааны талаар, яамны бодлого, авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр “ Монгол Улсын Засгийн газар 2016 онд шинээр эмхлэгдэн зохион байгуулагдсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн яам маань Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болж үндсэн чиг үүрэгт нь хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбар нэмэгдсэн. Үндэсний хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газраас “Эрүүл хүнс, эрүүл монгол хүн” гэсэн уриан доор “Мах сүүний анхдугаар аян”, “Монгол мал” хөтөлбөр, “Үйлдвэржилт 21:100” зэрэг томоохон хөтөлбөрийг  хэрэгжүүлэн ажиллаж байна” гэдгийг онцлов. Мөн  Монгол Улс нь мах, махан бүтээгдэхүүний эргэлтийн хэмжээг  нэмэгдүүлэх, Жижиг дунд үйлдвэрлэл, тэр дундаа малын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал хүргүүллээ. Бүгд Найрамдах Турк улсын Гааль, Худалдааны Дэд сайд Фатих Чифчи “Манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаатай байж ирсэн.  2012 онд хоёр улсын худалдааны эргэлт 50 сая байсан бол 2013 онд 30 сая болж буурсан. 2013 онд манай улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 205 сая ам долларт хүргэх зорилт тавьсан. Энэ зорилтод одоогоор хүрч чадаагүй ч хүрч чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл