
Өнөөдөр болох үйл явдлын тойм...
Сүхбаатар дүүрэг 11 хороо, Pro One оффис 
10:00 цагт: ОХУ-тай хамтран байгуулж байгаа Теле удирдлага, угсралт тохируулга, засвар үйлчилгээний нэгдсэн төв үүд хаалгаа нээнэ. Үйл ажиллагаанд ОХУ-ын Худалдааны төлөөлөгч, ОХУ-аас ирсэн мэргэжлийнхэн оролцоно.
Нийслэлийн Иргэний танхимд
 
10:00 цагт: Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн баазад
10:00 цагт: НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газраас хадлангийн техник тоног төхөөрөмж нийлүүлнэ.
Blue sky зочид буудалд
10:00 цагт: Олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий зөвлөлийн 16 дугаар хурал Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдана.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс намын удирдлагуудад дотоод асуудлаа яаралтай цэгцэлж төрийн ажлыг чирэгдэлгүй явуулахад анхаарал хандуулахыг шаардаж хэвлэлийн хурал зарлалаа.
MN-Мэдээллийн төвд
 
11:00 цагт: "Тусгаар тогтнол-100" ТББ-аас давхар дээлний асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
ГХЯ-ны Зөвшилцөл танхимд
11:30 цагт: Монголын Соёл Яруу Найргийн Академи нь дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг энэ сарын 16-22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулна. Уг арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр болно.
Business tower
15:00 цагт: Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ болно. Хаалтын арга хэмжээнд 10 хоногийн туршид монгол ахуй, түүх, соёлтой танилцсан долоон улсын есөн залуучууд оролцоно.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              