8o
Улаанбаатар хот
mobile menu

​Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдтэй уулзалт хийлээ

2017-08-16 10:24:00

Нийслэл болон хотын ойр орчмын аймгуудад хүн, малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулж 2017 оны 08 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тус ажлын хүрээнд  Сүхбаатар дүүргийн 13-20 хорооны мал аж ахуй эрхэлдэг өрхийн иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мал бүхий өрхийн иргэдэд нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.Ажлын хэсэг хороодтой хамтран эхний ээлжид мал аж ахуй эрхэлдэг айл өрх, иргэдийн санал хүсэлтийг тусгасан судалгааг авах бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment